Шууд Chart

Японы гүнж Аяако хуримаа хийлээ

2018-10-30 16:43:24

Японы хааны угсааны гүнж Аяако хуримаа хийж, өндөр хэргэм зэргээ орхилоо. Гүнж Аяако тээврийн компанийн ажилтан Кей Мория нарын хурим даваа гарагт Токио хотын "Мэйжи Жингу" сүмд болсон юм.

Аяако гүнж Японы эзэн хаан Акихитогийн үеэл хунтайж Такамадогийн бага охин юм. Хуримын эхэнд ёс заншлын дагуу хүргэний гэрээс илч ирж, үндэсний хувцастай Аяако гүнжийг "Мэйжи Жингү" сүм рүү машинаар авч явжээ. Хосууд сүмийн үүдэнд уулзаж, хуримын танхимд хамтдаа орж ирсэн байна. Хуримын ёслолд хоёр талын гэр бүлээс 30 орчим хүн оролцжээ.

Сүмд гэрлэх ёслолоо үйлдэж, орон нутгийн бүртгэлийн газар гэрлэлтээ баталгаажуулснаар Аяако гүнж сүүлийн хоёр жилд эгэл жирийн гарал угсааны хүнтэй гэрлэхээ зарлаж, хааны угсаагаа орхиж байгаа хоёр дахь гүнж болж байна.

Хааны угсааны Мако гүнж мөн компанийн ажилтантай гэрлэж, хааны гэр бүлийн тооноос хасагдахаар болоод байгаа юм. Хоёр гүнж жирийн иргэнтэй гэрлэснээр Японы эзэн хааны гэр бүлийн гишүүний тоо 17 болж цөөрч, хааны угсаанд үлдсэн бусад хүмүүсийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Японы гүнж Аяако хуримаа хийлээ   
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй