Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2018-10-31 09:04:34

           Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу аравдугаар сарын 31-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Х.Нямбаатар: Ерөнхийлөгч УИХ-ыг тараах санаачилга гаргаж байгаа юм бол өөрөө ч гэсэн хугацаанаасаа өмнө огцрох ёстой”, “М.Мөнхшүр: Хар тамхины улмаас иргэн хоолойгоо боож амиа хорлосон”, “Говь-Алтай аймгийн даргаас талийгаач хүүгийн амийг нэхье”, “До.Цэнджав: Монголын их утга зохиолыг төр засаг маань дэмжээсэй” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “О.Насанбурмаа: ДАШТ-ээс том юман дээр буух гээд байгаа юм болов уу”, “Хоёр эмнэлэг “хоёр алхах уу”, “Халуун цэг болсон Ойрхи Дорнод”, “Амьд үлдсэн олзлогдогч”  зэрэг мэдээлэл, нийтлэлийг онцолж байна.

“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Ядаж л утаан дахь хүнд металаа хэмждэг болчих!”, “Хөгжлийн банкны шинэ бонд хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж чадах уу”, “Пабло Тоскано: Видео тоглоом бүтээх нь кино хийхээс хэцүү” зэрэг ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.

 

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй