
Зуун буудалт даамын Өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Беларусь улсын Гомель хотноо эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус тэмцээнд дөрвөн тивийн 15 улсын 250 гаруй тамирчин 8-10, 11-13, 14-16, 17-19 насны ангилалд ухаанаа уралдуулж байгаагаас Монгол Улсаас 24 тамирчин оролцож байна.
Монголын даамчид ДАШТ-ий хоёрдугаар тойрогт 12 хожил, зургаа тэнцээ авч, зургаан тамирчин ялагдал хүлээсэн. Харин гуравдугаар тойргийг есөн хожил, 11 тэнцээ, дөрвөн хожигдолтой өндөрлүүлсэн юм. Тэгвэл ДАШТ-ийн дөрөвдүгээр тойрогт Монгол даамчид өндөр амжилт гаргалаа. Эл тойрогт 24 даамчнаас дөрвөн тоглогч хожигдсон ч Монголын бүх тамирчин 50 хувь болон түүнээс дээш онооны босгыг давлаа. Мөн охидын 8-10 насны ангилалд хүснэгтийн тэргүүнд бичигдсэн, Б.Есүй, Ц.Мягмарсүрэн нар хоорондоо таарч "эвийн гэрээ" байгуулсан. Түүнчлэн Б.Баярманлай өмнө нь нэг бус удаа хожигдож байсан дэлхийн хошой аварга Савва Зайка (ОХУ)-тай, Б.Пүрэвжаргал Азийн АШТ-д олонтаа таарч тоглосон Дү Ифү (БНХАУ)-тэй, Б.Мишээл хүчтэй өрсөлдөгчдийн нэг Яна Лазовик (Беларусь)-тай тэнцэв.

Монголын 24 даамчин ДАШТ-д өрсөлдөж байна | ||
Үзсэн: 640 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.