
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ ирэх сарын 12-18-нд Румын улсын нийслэл Бухарестад болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгох зарим жингийн сорилго барилдаан өчигдөр боллоо.
Эл халз барилдааны 65 кг-д ОУХМ Т.Тулга спортын мастер Г.Ханбүргэдийг оноогоор цэвэр ялснаар ДАШТ-д хүч үзэх эрхтэй болсон. Мөн 70 кг-д Будапештын ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, ОУХМ Б.Бямбадорж, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэнтэй сорилго хийх ёстой байсан ч Б.Бямбадорж бэртлийн улмаас жиндээ ороогүй учир Э.Тэмүүлэн Румыныг зорихоор болов.
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдаж, Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд А.Батцэцэг мөнгө, 53 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медаль хүртсэн юм. Харин энэ жилийн ДАШТ-д хүч үзэх Монголын багийн бүрэлдэхүүнтэй танилцана уу.
Эрэгтэйчүүдийн:
57 кг: З.Занабазар
61 кг: Ц.Чинзориг
65 кг: Т.Тулга
70 кг: Э.Тэмүүлэн
74 кг: З.Сумъяабазар
79 кг: Д.Төгс-Эрдэнэ
86 кг: Г.Ганхуяг
92 кг: Ч.Алтангэрэл
97 кг: Б.Одсүрэн
125 кг: М.Лхагвагэрэл
Эмэгтэйчүүдийн:
50 кг: Ц.Намуунцэцэг
53 кг: Б.Болортуяа
55 кг: Б.Болор-Эрдэнэ
57 кг: С.Цэрэнчимэд
59 кг: Н.Наранцацрал
62 кг: Э.Гантуяа
65 кг: Х.Болортуяа
68 кг: М.Хишигмаа
72 кг: П.Номин-Эрдэнэ
76 кг: Н.Загардулам
Бухарестын ДАШТ-ийг зорих бүрэлдэхүүн тодорлоо | ||
Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.