
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Олноос тас нуусан А/88 тушаал буюу ЖДҮ-ийн сангаас зээл авсан компаниудыг “Өдрийн сонин" зарлаж байна”, “Тэнгэр плаза худалдааны төвд гарсан хүн амины хэрэг гэр бүлээс гадуурх харилцаанаас үүдэлтэй гэв” зэрэг мэдээлэл, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт “Бодоогийн "бодийг хөтөлсөн" вакцин”, “У.Хүрэлсүх хоёр дахь сайдаараа "туг тахих" нь”, “Бэлчээрийн төлөөх дайны золиос нь цагаан зээр байх ёсгүй”, “Тэр дэлхийн аварга болох зорилготой” зэрэг мэдээлэл, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Үндсэн хуулийг манах үүргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлье”, “Б.Сүхбаатар: Гаалийн байгууллагад хар тамхитай тэмцэх эрхийг нь олгочих”, “Жилд 4000 амь утаанд үрэгдэж байна” зэрэг ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.