
Увс аймаг дахь цагдаагийн албан хаагч нарт иргэдээс талархал хүргүүлэв. Тухайлбал, Увс аймгийн төв Улаангом хотын иргэн Э өөрийн санамсар болгоомжгүйн улмаас таксигаар үйлчлүүлж байхдаа эд зүйлсээ мартаж буусан, мөн иргэн Б гар утсаа гээгдүүлсэн, иргэн Б амралтын газар газар цүнх эд зүйлс бэлэн мөнгөө алдсан, иргэн Э хүнсний дэлгүүрээр үйлчлүүлээд гарахдаа 300 мянган төгрөгтэй түрийвч, бичиг баримт бусад эд зүйлсээ халаасны хулгайчид алдсан зэрэг гэмт үйлдлийг шуурхай илрүүлэн эд зүйлсийг нь хүлээлгэн өгсөнд талархал илэрхийлжээ.
Үүнээс гадна Улаанбаатар хотын иргэн П-ээс хүүхдийг нь шүргээд зугтаасан жолоочийг шуурхай илрүүлсэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Батзориг нарт, иргэн М-ээс жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч М.Лхагвасүх, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Өлзийхутаг, мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батдэлгэр нар нь таксинд эд зүйлсээ орхиж буусан хэргийг нэг цагийн дотор илрүүлж хохиролгүй болгосон, иргэн Ц-ээс эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Түвшинбаатар “Миний зах” дэлгүүрийг дээрэмдсэн гэмт этгээдүүдийг олж тусалсан явдалд талархаж буйгаа илэрхийлсэн байна.
“Миний зах” дэлгүүрийг дээрэмдсэн гэмт этгээдүүдийг илрүүлжээ | ||
Үзсэн: 648 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.