Шууд Chart

Саудын Арабын прокурор сэтгүүлч Жамалийн хэргийг шалгаж дуусаад эх орондоо буцлаа

2018-11-01 10:04:04

Сэтгүүлч Жамалийн хэргийг Саудын Арабын прокурор шалгаж дуусаад эх орондоо буцлаа. Саудын Арабын талаас Истанбулд ирж, хэргийг шалгаж дууссаны дараа Туркийн прокурын газраас мэдэгдэл гаргасан байна. Талууд сэтгүүлчийн хэргийг хамтран шалгасан юм.

Туркийн прокурорын газраас мэдэгдэлдээ Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашогги дөрвөн долоо хоногийн өмнө Туркийн нийслэл Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт орсныхоо дараахан боомилуулж алуулсан гэсэн байна.

Мөн сэтгүүлч Жамалийн цогцсыг хэсэгчилж, гаргаж хаясан. Түүний аминд хүрсэн энэ хэргийг урьдаас төлөвлөсөн гэж Туркийн прокурорын газар мэдэгджээ.

Үүнээс гадна “Туркийн талаас сэтгүүлчийн цогцос хаана байсан зэрэг нарийн мэдээлэл өгөхийг шаардсан. Саудын Араб мөн Туркийн талыг айлчлахыг хүсч, сэжигтнүүдийг хамтран байцаах санал тавьсан” гэж Туркийн прокурорын газрын мэдэгдэлд дурдсан байна.

Өнгөрөгч долоо хоногт Саудын Араб өмнө нь өгч байсан мэдэгдлээсээ буцаж, Хашоггийн хэргийг урьдаас төлөвлөсөн гээд хэрэгт сэжиглэн 18 хүнийг баривчилсан гэж мэдэгдсэн юм.

Өчигдөр мөн Саудын Арабын эзэн хаан Салманы ах Ахмад Бимн Абдул Азиз Лондонгоос эх орондоо эргэж ирж байгааг хэвлэлүүд мэдээлсэн. Тэрбээр Саудын Арабын хааны гэр бүлийн хамгийн нөлөө бүхий гишүүдийн нэг юм. Ингэснээр эзэн хааны гэр бүлд эрх мэдлийн төлөөх хөдөлгөөн орох нь гэсэн таамаглал гараад байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Саудын Арабын прокурор сэтгүүлч Жамалийн хэргийг шалгаж дуусаад эх орондоо буцлаа  
Үзсэн: 623 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй