
Оросын нефтийн компаниуд дотоодын зах зээл дээрх бензиний үнийг оны төгсгөл хүртэл хэвээр нь барихыг зөвшөөрчээ. Ерөнхий сайдын орлогч Дмитрий Козакаас иш татан “Интерфакс” агентлаг энэ тухай мэдээлж байна.
Шатахууны зах зээлийг тогтворжуулах хэлэлцээрт нефтийн компаниудыг нэгдэхийг Засгийн газраас шахсан юм байна. Тэр хэлэлцээрийн дагуу нефтийн компаниуд оны сүүлч хүртэл түлш шатахууны үнийг 2018 оны зургаадугаар сарын түвшинд барих ёстой болж байгаа ажээ.
Харин 2019 онд жилийн дундаж инфляциас шалтгаалан үнэ өсөхөөр байгаа юм байна. Дээрх хэлэлцээрийг зөрчих нөхцөлд Оросоос нефтийн бүтээгдэхүүн экспортлохыг хориглох юм байна. Өнгөрсөн хавар үнэ огцом өсч, иргэдийн эсэргүүцлийн ажиллагаа дараалан гарсны дараа Засгийн газар шатахууны үнийг тогтоон барихыг нефтийн компаниудад үүрэг болгосон.
Намар нь харин тэд үүнийг үргэлжлүүлэхээс татгалзжээ. Мөн нэг литр бензиний үнийг 4-5 рублиэр нэмэх шаардлагатай гэсэн байр суурьтай байгаа юм. Зургаадугаар сараас үнийг царцаасны улмаас нефтийн компаниуд 150 тэрбум рублийн алдагдал хүлээсэн гэж шинжээчид үзэж байна.
Өнгөрсөн аравдугаар сард "Тооцооны танхим" нэгдүгээр сарын 1-нээс бензиний үнэ огцом нэмэгдэнэ гэж таамаглаж байсан. Мөн онцгой татвар дахин нэмэгдсэнээр бензиний үнэ литр тутамд 15 хувиар нэмэгдэж болзошгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
Оросын нефтийн компаниуд дотоодын зах зээл дээрх бензиний үнийг оны төгсгөл хүртэл нэмэхгүй | ||
Үзсэн: 623 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.