
АНУ өмнөд хилдээ 15000 цэрэг илгээнэ гэж Ерөнхийлөгч Дональд Трамп анхаарууллаа. Энэ нь Пентагоны зүгээс өмнө нь хэлж байснаас хоёр дахин олон цэрэг илгээнэ гэсэн үг юм.
Энэ тоог хэвлэлүүд Афганистан дахь 14 мянган америк цэрэгтэй харьцуулан мэдээлж байна. Дональд Трамп энэ тухай мэдэгдэхдээ “Өөрийнх нь тэргүүлж буй Америкийн засаг захиргаа улс орных нь сайн сайхныг бодох сөхөөгүй байгаа цагаач иргэдийн нэгэнд ч зөвшөөрөл өгч хүлээн авахгүй” гэсэн утга агуулгатай үг хэлжээ.
Түүнчлэн АНУ-ын хилээр алхсан хэнийг ч байсан барьж саатуулахаас гадна тэднийг суллаж чөлөөлөхгүй гэсэн байна. Өнгөрөгч дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн хүсэлтээр Мексиктэй хиллэдэг өмнөд хилд нь 2100 цэрэг илгээсэн. Үүнийгээ дараа нь албаныхан 4000 болгож нэмэгдүүлээд байсан юм.
Хэрвээ энэ удаа нэмээд 15 мянган цэрэг илгээвэл энэ нь Афганистан дахь америк цэргийн тооноос ч олон болох юм.
Дональд Трамп: АНУ өмнөд хилдээ 15000 цэрэг илгээнэ | ||
Үзсэн: 699 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.