Шууд Chart

Эль-Сальвадороос 2000 дүрвэгч АНУ-ыг зорин хөдөллөө

2018-11-01 12:28:13

Эль-Сальвадороос 2000 цагаач дүрвэгч АНУ-ыг зорин хөдөллөө. Лхагва гарагт Эль-Сальвадорын нийслэл Сан Сальвадороос хоёр хэсэг дүрвэгчид  хүүхдүүдээ тэргэнд түрж, мөрөндөө суулгасан байсныг хэвлэлд дурджээ.

Цагдаагийнхан Сан Сальвадор хотыг орхин гарсан хоёр хэсэг дүрвэгчдийг тус бүр мянган хүнтэй нийт 2000 хүнтэй цуваа хэмээн багцаалжээ. Үүнээс өмнө буюу өнгөрөгч ням гарагт 300 орчим өөр нэг хэсэг хүн Сан Сальвадор хотыг орхин гарсан байна.

Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар аравдугаар сарын дундуур төв Америкийн улсуудаас хөдөлсөн дүрвэгчдийн зарим нь Өмнөд Мексикт өдөрт 50 км газрыг туулж АНУ-ыг зорьж яваа юм байна.

Ням гарагт Гватемалтай хиллэдэг Мексикийн өмнөд хил дээр мөргөлдөөн болж, дүрвэгчдийн нэг нь нас барж, хууль хүчний хэд хэдэн албан хаагч бэртэж гэмтжээ.

Америкийн хилд хууль бусаар нэвтэрсэн цагаач дүрвэгчдийн олонх нь Эль-Сальвадор, Гватемал, Гондурасын иргэд байдаг байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Эль-Сальвадороос 2000 дүрвэгч АНУ-ыг зорин хөдөллөө   
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй