Шууд Chart

Сүйрсэн онгоцны их биеийн хэсгийг тэнгисийн ёроолоос татаж гаргана

2018-11-01 12:44:06

Индонезийн эрх баригчид “Lion air” нисэх компанийн сүйрсэн онгоцны их биеийн хэсгийг Явын тэнгисийн ёроолоос татаж гаргах бодолтой байна. Тус улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч Хади Чахжантогийн мэдэгдлээс иш татан “Детик” мэдээллийн порталд энэ тухай мэдээллээ.

“Онгоцны эх биеийг гаргаж авахад шаардлагатай хүнд техник байрлуулахаар Эрчим хүч, байгалийн нөөцийн яамны зөвшөөрлийг авсан” гэж тэрбээр сэтгүүлчдэд ярьсан байна.

Түүний хэлснээр онгоцны жин 80-100 тонн юм байна. Аврагчид өчигдөр 35 метрийн гүнээс онгоцны нэг томоохон хэсэг, түүний дотор далавчны зүүн хэсгийг олжээ. Мөн тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар онгоцны хар хайрцагны дохиог илрүүлж, дараа нь усан доорх камеруудын тусламжтай байгаа байршлыг нь олж тогтоосон байна.

Улмаар шумбагчдын баг, тэр дундаа Индонезийн тэнгисийн цэргийн хүчний тусгай отрядынхан хар хайрцгийг дээш гаргахаар ажилласан боловч тэнгисийн гүнд усны урсгал хэт ширүүн, үзэгдэх орчин хязгаарлагдмал байснаас өнөөдөр дахин ажиллаж буй юм байна. Бас дахин нэг хар хайрцгийг илрүүлж олох учиртайг командлагч Чахжанто дурджээ.

Индонезийн хамгийн том агаарын тээвэрлэгч “Lion air” компанийн “Боинг 737” МAX8 онгоц даваа гарагт Жакартагаас нисээд 13 минутын дараа далайд унасан юм. Дотор нь явсан 189 хүн бүгд амь эрсэдсэн. Одоогоор сүйрлийн шалтгааныг баттай тогтоогоогүй байна.

Гагцүү өмнөх өдрийн нислэгийн үеэр тухайн онгоцны хурд болон чиглүүлгийн төхөөрөмжүүдэд техникийн ноцтой гэмтэл илэрсэн нь тодорхой болсон. Гэвч “Lion air” нисэх компанийн удирдлага бүх гэмтлийг арилгасан гэж нотолж байгаа юм байна. Үүний зэрэгцээ Индонезийн тээврийн яам улсдаа ашиглалтад байгаа “Боинг” болон ойролцоо төрлийн бусад онгоцыг үзлэгт оруулахыг шаарджээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Сүйрсэн онгоцны их биеийн хэсгийг тэнгисийн ёроолоос татаж гаргана   
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй