Шууд Chart

Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна

2018-11-01 13:17:46

Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна. Манай улс 1994 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу шууд хяналттай богино хугацааны эмчилгээг хэрэгжүүлж байна. Сүрьеэгийн эмчилгээг зургаан сараас хоёр жилийн хугацаанд тасралтгүй хийдэг. Тус өвчний эмчилгээ үнэ төлбөргүй ч гаж нөлөөний эм, унааны зардал зэрэг нь хүндрэл учруулдаг байна. Манай улсад жилдээ энэ өвчний 10000 шинэ тохиолдол бүртгэгддэг. Үүний 10 хувь нь хүүхэд байгаа юм. Энэ нь бүсдээ гурав дахин өндөр статистик үзүүлэлт гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ.

Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй өвчтөнүүдийн дунд ажилгүйдэл 11-37 хувь, хөдөлмөрийн чадвараа алдах байдал 4-30 хувь хүртэл байна. Сүрьеэгийн богино хугацааны эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүд санхүүгийн дарамтад өртөх эрсдэлтэй бүлэг болох нь судалгаагаар тогтоогджээ.

Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт сүрьеэтэй тэмцэх цогц арга хэмжээг авч ажиллаж байна. Сүрьеэтэй тэмцэх талаар баримталж байгаа дэлхийн чиг хандлага, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэх зорилгоор “Тогтвортой хөгжлийн эрин үед сүрьеэ өвчнийг устгах олон талт хамтын ажиллагаа” сэдэвт үндэсний чуулган зохион байгууллаа. 


Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлийн 70 хувь нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байна  
Үзсэн: 979 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй