Шууд Chart

АНУ нефть үйлдвэрлэлээрээ ОХУ-ыг ардаа орхижээ

2018-11-01 14:03:12

Өнгөрөгч есдүгээр сард өдөрт 11 сая 346 мянган баррель нефть үйлдвэрлэсэн АНУ ОХУ-ыг ардаа орхижээ. Америкийн Холбооны эрчим хүчний мэдээллийн төвөөс  иш татан “Блумберг” агентлаг энэ тухай уламжиллаа.

ОХУ өдөрт дунджаар 11 сая 21 мянган баррелийг олборлож байжээ. Эрчим хүчний түүхий эдийн үнэ огцом өссөнөөр Техас, Колорадо болон бусад муж дахь шатдаг занарын ордуудад оруулах хөрөнгө оруулалт нэмэгдсэний дүнд жилийн хугацаанд АНУ-ын нефть олборлолт өдрийн 2.1 баррельд хүрч урьд байгаагүйгээр нэмэгдсэн байна.

Нью-Мексикод байдаг АНУ-ын хамгийн том орд газарт ч бас үйлдвэрлэл огцом өссөн дүнтэй байгаа юм. Гэхдээ Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээ сэргэснээр тус улсаас гаргадаг нефтийн экспортын огцом уналтыг сааруулахын тулд ОХУ, Саудын Араб улс үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр байна. 

Тиймээс газрын тосны үйлдвэрлэл дэх АНУ-ын манлайлал төдийлөн удаан үргэлжлэхгүй гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ 2030 он гэхэд АНУ өдөрт 16.5 сая тонн нефть үйлдвэрлэх тооцоо бий. Дэлхийн зах зээл дээр АНУ-ын нефть улам бүр их жин дардаг болох нь. 

“Ситигруп” санхүүгийн корпорацийн шинжээчдийн үзэж байгаагаар ирэх жил гэхэд Америкийн үйлдвэрлэгчид дотоодын нефть, нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээгээ бүрэн хангаж, хилийн чинад руу ч илүү их хэмжээгээр гаргах хүчин чадалтай болох ажээ.

АНУ эрчим хүчний нөөцийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болсоор хэдэн жилийн нүүр үзэж байна. 2009 онд АНУ байгалийн хий олборлолтоороо ОХУ-ыг гүйцэж байсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ нефть үйлдвэрлэлээрээ ОХУ-ыг ардаа орхижээ  
Үзсэн: 1087 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй