
ОХУ, Энэтхэг, Иран улс “Умард-Өмнөд” нэртэй олон улсын тээврийн хонгил нээхтэй холбоотой асуудлаа энэ сард хэлэлцэнэ. Ираны “Пресс ти-ви” суваг энэ тухай мэдээлжээ.
7200 км урттай шинэ хонгилд төмөр зам, усан тээвэр мөн багтах юм. Энэтхэгээс хөдөлсөн ачаа бараа Персийн булангийн эрэг дээрх Ираны Бендер-Аббас хот, дараа нь Каспийн эрэг дэх Бендер-Энзели орж, тэндээсээ усан замаар Оросын Астрахань хот хүрснийхээ дараа төмөр замаар Европод очих юм байна.
Ачаа тээвэрлэх зардал цаг хугацааг 30-40 хувиар хэмнэхээрээ энэ хонгил Суэцийн сувгаас илүү хямд, бас ойр дөхөм байх юм. Жишээ нь, Энэтхэгийн Мумбай хотоос Москва руу ачаа тээвэрлэхэд Суэцийн сувгийнхаас 20 хоногийн наана очих боломжтой ажээ.
Үүнээс гадна тус шинэ замаар жилд 20-30 сая тонн ачаа тээвэр өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Хонгилыг аль болох хурдан, идэвхтэй ашиглаж эхлэх хэрэгтэй гэдгийг Энэтхэгийн Худалдаа, аж үйлдвэрийн сайд Сураш Прабху мэдэгдсэн. Шинэ замаар 2014 онд анх удаа туршилтын тээвэр хийсэн бол 2017 оны дөрөвдүгээр сард дахин туршсан юм байна.
“Умард-Өмнөд” нэртэй олон улсын тээврийн хонгил нээхтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 612 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.