Шууд Chart

Дуучин Б.Амархүүг шүүх хурал энэ сарын 12-нд болно

2018-11-01 17:41:14

Дуучин Б.Амархүү болон түүний менежерт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Эл хурлаар дараагийн шүүх хурлын товыг гаргаж, энэ  сарын 12-нд хэлэлцэх шийдвэр гаргалаа.

Уг хуралд яллагдагчаар Б.Амархүү, Б.Гандаваа, хохирогчоор Н.Чойжилсүрэн, өмгөөлөгчөөр А.Ганбат, Ц.Туяа, Н.Энхцэцэг, улсын яллагчаар С.Эрдэнэтуяа нар оролцсон юм. Шүүгчдэгч Б.Амархүү, Б.Гандаваа нарыг Эрүүгийн хуулийн 11.4.1, 11.6.1-д зааснаар буруутгаж, яллагдагчаар татсан юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дуучин Б.Амархүүг шүүх хурал энэ сарын 12-нд болно  
Үзсэн: 1243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй