
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Л.Ганбаатар: Хар тамхи, мансууруулах бодист хэт залуугаараа уруу татагдаж, хэрэглэх тохиолдол ихсэх хандлагатай байна”, “Ер нь парламентаа тарааснаас Ерөнхийлөгчөө өлсгөсөн нь Монголын ард түмэнд гарз багатай болов уу” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас Төсвийн "авилга", “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг "замчлах" шаардлагатай”, “Төвбанк өнгөрсөн сард 3.4 тонн алт худалдан авчээ”, “Тоосонцорт “хайр зарласан” тооцоогүй стандартын хохирогч нь бид” зэрэг мэдээлэл, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хар тамхитай тэмцэхэд багаж, техникт найдаад хэрэггүй”, “Ж.Батзандан: С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаах талаар яриад эхэллээ”, “А.Ариунзаяа: Монгол Улс өрөөс өрийн хооронд амьдардаг” зэрэг ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 595 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.