Шууд Chart

Шатарчин Ц.Тэнгис чансаагаа ахиуллаа

2018-11-02 10:29:49

Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 17-30-нд Грек улсын Халкидики хотноо болж өндөрлөлөө. Нийт 14-18 насны 600 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд Дэлхийн шатрын холбооны мастер Ц.Тэнгис 14 насны ангилалд өрсөлдсөн. Энэ ангилалд 137 шатарчин оюун ухаанаа сорьсноос Ц.Тэнгис 15 дугаар байрт шалгарчээ. Тэрбээр мөн өнгөрсөн сарын 17-19-ны хооронд зохион байгуулагдсан Дэлхийн өсвөрийн шатарчдын Рапид, Блицийн аварга шалгаруулах тэмцээнд зургаа болон 10 дугаар байр эзэлж, чансаагаа ахиулсан юм.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Шатарчин Ц.Тэнгис чансаагаа ахиуллаа  
Үзсэн: 971 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй