
АНУ-ын худалдааны нууцыг хулгайлсан гэж тус улсын Хууль зүйн яам БНХАУ-ын талд хэрэг тулгаж байна. Үүнд, Тайвань, Хятадад төвтэй хоёр компани, албаны гурван хүн багтаж буй юм байна. Тэд хамтран Америкийн "Микрон" компаниас 100 тэрбум долларын үнэ хүрэх худалдааны нууц мэдээлэл хулгайлсан гэжээ.
Ингэснээр есдүгээр сараас хойш АНУ-ын Хууль зүйн яам Хятадын компаниуд эдийн засгийн тагнуул хийсэн гэж дүгнэсэн дөрөв дэх тохиолдол болж байна.
"АНУ-ын эсрэг Хятад улс эдийн засгийн тагнуул хийх нь нэмэгдэж байна” гэж АНУ-ын Ерөнхий прокурор Жэфф Сэшн мэдэгдсэн байна. Гэвч үүний хариуд Бээжин одоогоор хариу арга хэмжээ аваагүй байна.
Харин Америкийн хууль зүйн яам энэ удаагийнхаас гадна энэ төрлийн өөр таван хэргийг шалгаж буй юм байна. Энэ долоо хоногийн эхээр АНУ нисэх хүчний тийрэлтэт онгоцны турбо хөдөлгүүрийн талаарх мэдээлэл хулгайлсан гэж Хятадын талын 10 хүнд ял тулгаад байгаа юм.
АНУ-ын худалдааны нууцыг хулгайлсан гэж БНХАУ-ын талд хэрэг тулгаж байна | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.