Шууд Chart

Исламистуудын эсэргүүцлийн ажиллагаа Пакистан даяар болж байна

2018-11-02 13:31:24

Аллахыг гутаан доромжилсон хэргээр христийн шашинт эмэгтэй Асия Бибид оноосон цаазаар авах ялыг Дээд шүүхээс цуцалсанд хилэгнэсэн исламистуудын эсэргүүцлийн ажиллагаа Пакистан даяар болж байна.

Равалпинди, Лахор, Пешавар хотод шашны хэт үзэлт “Техрик-э-Лабаик Пакистан” байгууллагыг дэмжигчид зам хааж, цаазын ялыг гүйцэтгэхийг шаардаж байна. Карачи хотод эсэргүүцэгчид машины дугуй шатаажээ.

Пенжаб мужид цагдаагийнхантай мөргөлдөөн гарсан байна. Пакистаны аюулаас хамгаалах хүчнийхэн христийн сүмүүдийн ойр орчмыг хамгаалалтад авчээ. Мөн шашны хэт үзэлтнүүдийн заналхийлэл, сүрдүүлэгт өртсөн Пакистаны Дээд шүүхийн шүүгч Сакиб Нисар болон өөр хоёр шүүгчид хамгаалалт гаргаж өгсөн байна.

Мөн Пакистаны Дотоод хэргийн яам асуудлыг эв зүйгээр зохицуулахын тулд эсэргүүцэл дэгдээгчдийн төлөөлөлтэй хэлэлцээ хийж байгаагаа мэдэгджээ. Асия Биби нь 54 настай, таван хүүхдийн ээж юм. Тэрбээр Пакистанд Аллахыг гутаан доромжилсон хэргээр цаазын ял сонссон анхны эмэгтэй болсон юм.

Энэ эмэгтэй 2010 онд мусульман шашинт бүсгүйчүүдэд ус хүргэж өгснийг тэдгээр бүсгүйчүүл христийн шашинт хүний гар хүрч ариун бус болсон гэж үзэн улмаар зөнч Мохаммедийг гутаасан хэрэгт буруутгажээ.

Яллагдагч харин өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байгаа юм. Аравдугаар сарын 31-нд Пакистаны Дээд шүүх уг цаазын ялыг цуцалсан шийдвэр гаргаж, эрх баригчид хатагтай Бибиг аюулгүй газарт хүргэжээ. Мөн түүний талаарх мэдээллийг нууцалж буй юм байна.

Харин эмэгтэйн өмгөөлөгч түүнийг удахгүй эх орноосоо явна гэж мэдээлжээ. Франц, Испани улс энэ эмэгтэйд орогнол санал болгоод байгаа юм.  

Нийтэлсэн: Mонголын радио

Исламистуудын эсэргүүцлийн ажиллагаа Пакистан даяар болж байна  
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [66.181.180.xxx] 2018-11-02 20:36
muusain uxej baisan laluud

Бидэнтэй нэгдээрэй