Шууд Chart

Монголбанкны Ерөнхийлөгчийн хараат бус байдалд бүдүүлгээр халдаж байна гэв

2018-11-02 13:29:23

Төвбанк албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, "Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголбанкны үйл ажиллагаа, түүний удирдлагыг илт буруутгах гэсэн өнгө аястай, худал мэдээ, мэдээллийг зориудаар тарааж олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн оролдлого цөөнгүй гарах боллоо. Тухайлбал, “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авсан нь тодорхой боллоо” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд Монголбанкны Ерөнхийлөгч албан тушаалын байдлаа ашиглан өөрийн хувь эзэмшдэг компанид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас бага хүүтэй зээл олгуулсан мэтээр огт үндэслэлгүй, худал мэдээ, мэдээлэл тарааж, Монголбанкны Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон хараат бус байдал, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгааг Монголбанк хууль бус гэж үзэж буруушааж байна.

Тухайн мэдээлэлд дурьдагдсан Жи Пи Эм ХХК нь Монголбанкны Ерөнхийлөгч, түүнтэй харилцан хамаарал бүхий бусад этгээдтэй ямар нэгэн хамааралгүй болохыг үүгээр хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголбанкны Ерөнхийлөгчийн хараат бус байдалд бүдүүлгээр халдаж байна гэв   
Үзсэн: 602 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй