
АНУ нутагт нь хууль бусаар нэвтэрсэн хүмүүст орогнол олгохгүй. Ерөнхийлөгч Дональд Трамп "Цагаан ордон"-д болсон хэвлэлийн хурал дээр энэ тухай мэдэгдсэн байна.
Хууль зөрчсөн дүрвэгчид АНУ-аас орогнол авч чадахгүй гэж тэр хэлжээ. Түүнчлэн ирэх долоо хоногт засаг захиргаа нь АНУ дахь цагаачдын асуудлыг зохицуулах төлөвлөгөө танилцуулах гэж байгааг Трамп мэдээлсэн байна.
Өмнө нь тэрбээр бас АНУ-д төрсөн хүүхэд болгонд иргэний эрх олгохоор заасан АНУ-ын үндсэн хуулийн заалтыг цуцлах бодолтой байгаагаа мэдэгдсэн. Үүнээс гадна иргэд нь АНУ руу чиглэсэн цуваа үүсгээд байгаа Латин Америкийн орнуудад үзүүлэх тусламжаа зогсооно гэж АНУ-ын төрийн тэргүүн анхааруулж байгаа юм.
АНУ нутагт нь хууль бусаар нэвтэрсэн хүмүүст орогнол олгохгүй | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.