Шууд Chart

Гавьяат тамирчин Э.Содномпилжээд саналаа өгөөрэй

2018-11-04 13:22:57

Олон улсын паралимпийн хорооноос “Рио 2016" олимпийн паралимпийн наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээг аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшүүлжээ. Тус холбоо аравдугаар сарын шилдэг тамирчнаа санал хураалтаар тодруулах бөгөөд эл санал хураалт энэ сарын 8-нд дуусах юм байна. Олон улсын паралимпийн хорооны аравдугаар сарын шилдэг тамирчинд нэр дэвшиж буй Э.Содномпилжээд https://www.paralympic.org/ сайт руу орж "Athlete of the month" цэсэнд нэвтэрч Vote хийж, саналаа өгөөрэй.

Тэрбээр өнгөрсөн сард Индонез улсын Жакарта хотноо болсон Азийн паралимпийн наадмын 107 кг-ын жинд ур чадвараа сорьж, алтан медаль хүртсэн. Ингэхдээ  232.5 кг байсан Азийн рекордыг 7.5кг-аар эвдэж 240 кг болгосон. Мөн 243 кг байсан дэлхийн дээд амжилтыг нэг кг-аар эвдэж, 244 кг болгосон юм.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гавьяат тамирчин Э.Содномпилжээд саналаа өгөөрэй  
Үзсэн: 2551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.161.xxx] 2018-11-09 10:26
Har bagaasaa uwduj olon jil zowson. zowsonii etsest jargal gj ene baih bas mash ih huch hudulmur. demjinee
Оогий [211.36.130.xxx] 2018-11-08 08:28
Дэмжиж б.на
Зочин [122.201.31.xxx] 2018-11-04 21:52
Энэ нөхөр чинь эрүүл хүний тэмцээнд.ч яваад.тахир дутуугийнхад ч бас ордог юм бн лээ ялгаа салгаа байхгүй юу
Зочин [202.55.183.xxx] 2018-11-04 20:21
хэрхэн санал өгөхийг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү
Зочин [202.21.106.xxx] 2018-11-08 12:50
Дэмжиж байна

Бидэнтэй нэгдээрэй