
Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 5-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Гандангийн дэнжид мэндэлсэн гурван ихэр”, “Ж.Батсуурь: Гэр бүлүүд олноор салж байгаа нь Монгол үндэстний нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлж байна”, “Ч.Хүрэлбаатар: Хориг тавих эсэх нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн асуудал” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “УИХ ичгэвтэр байдалд орох уу”, “Гишүүдэд өгсөн авилга буюу ЖДҮХС-гийн зээл сайд Б.Батзоригийг АТГ-т дуудагдахад хүргэв”, “Монголчууд хавдарт идүүлж байна”, “Г.Золжаргал: Муухай ааштай эмгэн ирэх ч юм бил үү, эсвэл би өөрөө муухай ааштай өвгөн болчихсон ч юм бил үү” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Буруу сэхсэн” Ж.Ганбаатар, “Оюун санааны дархан”, “Д.Мөнхбат: “Хурандаа цолныхоо болзлыг ахлах дэслэгч байхдаа хангасан шүү” гэсэн” зэрэг ярилцлага, нийтлэлийг нийтэлжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.