Шууд Chart

Майк Помпео, Ким Ён Чол нар уулзана

2018-11-05 13:23:18

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгосын Ажилчны намын дэд дарга Ким Ён Чолтой энэ 7 хоногийн сүүлчээр уулзана гэж мэдэгдлээ.

Ням гарагт тэрбээр "Си Би Эс" телевизэд өгсөн ярилцлагадаа энэ долоо хоногийн сүүлчээр Нью-Йорк хотод очиж Умард Солонгосын өндөр албаны хүнтэй уулзана гэсэн байна.

Помпеогийн хэлснээр талууд Умард Солонгосыг цөмийн зэвсгээс салгах үйл явцыг хэрхэн урагшлуулах, мөн АНУ Умард Солонгосын Төрийн тэргүүний хэмжээнд болох дараагийн уулзалтын бэлтгэл ажлын талаар талууд хэлэлцэх юм байна.

Умард Солонгосын талаас БНХАУ, ОХУ-ын дэмжлэгтэйгээр Америкийн талаас хориг арга хэмжээгээ сулруулахыг шаардаж байгаа ч, цөмийн зэвсгийг бүрэн зогсоотол хориг арга хэмжээгээ зогсоохгүй гэж АНУ-ын талаас мэдэгдсээр байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Майк Помпео, Ким Ён Чол нар уулзана   
Үзсэн: 615 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй