Шууд Chart

Хүчлийн халдлагад өртсөн, нийгмийн зүтгэлтэн эмэгтэй нас баржээ

2018-11-05 13:49:03

Хүчлийн халдлагад өртөж хүчтэй түлэгдсэн Украйны авлигын эсрэг тэмцэгч нийгмийн зүтгэлтэн эмэгтэй нас баржээ. Өнгөрөгч долоодугаар сарын 31-нд Украйны Керсон хотод Катарена Хэндзик гэдэг энэ эмэгтэй рүү хүчил цацаж халдсаны улмаас эмэгтэй 40 хувийн түлэгдэл авч, нүд нь гэмтсэн юм.

Энэ хэрэгтэй холбогдуулан Украйн таван хүнийг баривчлаад байсан бол ням гарагт эмэгтэй нас барсны дараа тус улсын Ерөнхийлөгч Петро Порошенко эмэгтэйн амь насанд хүрсэн хүмүүст ял хүлээлгэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Одоогоор Катеринагийн үхлийн шалтгаан мэдэгдэхгүй байгаа ч цус бүлэгнэлтэй холбоотой гэсэн тайлбарыг орон нутгийн хэвлэлд бичжээ. Авлигын эсрэг идэвхтэй тэмцэгч энэ эмэгтэй Украйны Керсон хотын зөвлөлийн гишүүн байсан байна. Тэрээр нийслэл Киев хотод хэд хэдэн удаа авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж байжээ. Мөн түүнийг Оросын талыг дэмжигч салан тусгаарлахыг дэмжигчдийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байсныг барууны хэвлэл сануулж байна.

Катерина өнгөрөгч есдүгээр сард авлигын эсрэг идэвхтэй тэмцэж, буглааг нь арилгах хэрэгтэй хэмээн видео бичлэгээ интернетэд байршуулан уриалж байсныг ч дурджээ.

 

Нийтэлсэн: Mонголын радио

Хүчлийн халдлагад өртсөн, нийгмийн зүтгэлтэн эмэгтэй нас баржээ   
Үзсэн: 663 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй