
Буриадын Бүгд Найрамдах Улс болон Өвөр байгалийн хязгаарыг Сибирийн холбооны тойргоос гаргаж, Алс Дорнодын тойрог руу шилжүүлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр энэ тухай зарлиг баталсан байна.
Ямар үндэслэлээр энэ шийдвэр гарсныг зарлигт дурдаагүй байна. Холбооны тойргуудыг 2000 онд Владимир Путиныг Ерөнхийлөгчийн албан тушаалд орсны дараа бий болгосон түүхтэй.
Улмаар өнгөрсөн 18 жилд Алс Дорнодын болон Сирийн тойргуудын хил хязгаарт өөрчлөлт ороогүй байсан юм. Өвөр байгалийн хязгаарын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр саявтар томилогдсон Александр Осипов Ерөнхийлөгч Путинтай уулзах үедээ Алс Дорнодод оногддог эдийн засгийн тусламжийн механизмуудад хязгаарыг нь хамруулж өгөхийг гуйж байсан.
Харин Приморын хязгаарын захирагчийн үүрэг гүйцэтгэгч Олег Кожемяко хязгаарт нь явагдсан сонгуулийн дүн цуцлагдсанаар өнгөрөгч есдүгээр сард албан тушаалдаа орсон даруйдаа Алс Дорнодын холбооны тойргийн засаг захиргааны төвийг Хабаровскоос Владивостокт шилжүүлэх шийдвэр гаргуулах чиглэлд хүч тавьж эхэлжээ.
Өөрийнх нь энэ санааг Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Антон Вайно нар дэмжсэн гэж Кожемяко нотолж байгаа юм.
Буриадын Бүгд Найрамдах Улс болон Өвөр байгалийн хязгаарыг Алс Дорнодын тойрог руу шилжүүлжээ | ||
Үзсэн: 1513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.