Шууд Chart

Египетийн христ шүтлэгтнүүдийн эсрэг халдлага үйлдсэн исламист дайтагчдыг устгасан гэв

2018-11-05 17:06:46

Египетийн христ шүтлэгтнүүдийн эсрэг халдлага үйлдсэн 20 орчим исламист дайтагчийг цагдаагийнхан олж устгасан гэж тус улсын Дотоод яамнаас мэдээлжээ.

Хэргийн газраас оргон зугтсан 19 алан хядагчийг аюулаас хамгаалах хүчнийхэн араас нь мөшгисний дүнд Минья мужаас баруун тийш цөл дунд гүйцэж буудалцах явцдаа устгасан гэж мэдээлэлд дурджээ.

Гэхдээ энэ үйл явдал яг хэзээ болсон хугацааг дурдаагүй байна. Баасан гарагт Минья хот дахь копт сүмийн орчимд явсан хоёр автобустай мөргөлчид руу зэвсэгт этгээдүүд халдсаны улмаас христийн шашинтан долоон хүн амь үрэгдсэн. Мөн долоон хүн, түүний дотор хүүхдүүд шархаджээ.

“Исламын улс” бүлэг халдлагыг үйлдсэнээ хүлээсэн юм. Копт урсгалыг дагалдагчид голдуу байдаг Египетийн христ шашинтнууд байнга шахуу хэт даврагчдын халдлага дайралтын бай болдог. Халдлагын улмаас амь эрсэдсэн хүмүүсийн оршуулга баасан, бямба гарагт болж, тэнд цугларсан олон уурсан хилэгнэсэн байр байдалтай байжээ. 

Египетийн шашны цөөнхийн гол төлөөлөл болох копт урсгалыг дагагчид урьд нь Египетийн эрх баригчдыг энэ мэт халдлага дайралтаас өөрсдийг нь хамгаална гэж амладаг ч цаг дээрээ ёс төдий арга хэмжээ авснаар аргацаадаг гэж буруутгаж байсан юм. 2017 оны тавдугаар сард мөн дээрх газарт саяыхтай төстэй халдлага үйлдэгдэж, христын шашинтай 28 хүн амь эрсдэж байжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Египетийн христ шүтлэгтнүүдийн эсрэг халдлага үйлдсэн исламист дайтагчдыг устгасан гэв   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй