Шууд Chart

Зохиолч Харуки Мураками ном бүтээлүүдийнхээ гар бичмэлийг сургуульдаа бэлэглэнэ

2018-11-06 10:00:00

Японы нэрт зохиолч Харуки Мураками ном бүтээлүүдийнхээ гар бичмэл эхүүдийг төрөлх их сургуульдаа бэлэглэхээр болжээ. Тэрбээр Японд сүүлийн 37 жилд анх удаа хэвлэлийн бага хурал хийлгэж энэ тухайгаа зарласан байна.

Өчигдөр Васэда их сургууль дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ Мураками зохиол бүтээлүүдийнхээ шүүмжүүд, пянзны цуглуулгаа ч бас бэлэглэхээ амлажээ. Тэдгээр гар бичмэл, захидал, бусад баримт бичиг түүний 40-өөд жилийн уран бүтээлийн түүх гэдгийг тэрбээр дурдаад, өөрийн үр хүүхэдгүй учир насан эцэслэснийх нь дараа энэ бүхэн үрэн таран болж гээгдэж болзошгүй гэж санаа зовниж байгаагаа ярьсан байна.

Васэда их сургуулийн хувьд зохиолчийн хандивласан материалуудад түшиглэн сургуулийнхаа хотхон дотор судалгааны төв байгуулахаар төлөвлөж буй юм байна.

Мураками зохиолч харин тус төвийг урлаг, уран зохиолын талаар хүмүүс санаа оноогоо чөлөөтэй хуваалцдаг газар байна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Зохиолч Харуки Мураками ном бүтээлүүдийнхээ гар бичмэлийг сургуульдаа бэлэглэнэ   
Үзсэн: 1458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй