
Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг энэ сарын 11, 14, 16-нд Тайвань улсад болох Зүүн Азийн АШТ-ий хоёрдугаар шатанд тоглоно. Тэд Филиппинд нэгдсэн бэлтгэл хийж байгаа бөгөөд өчигдөр сорилго хийж, тус улсын шигшээ багтай тоглолоо.
Филиппиний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Английн шигшээ багийг таван жил ахалсан, дасгалжуулагч Свэн Горан Эрикссон ажилладаг. Тэрбээр Монголын багтай хийсэн тоглолтод Английн” Кардифф Сити” багт хүчин зүтгэдэг гарааны хаалгач болон Румын улсын дээд лигт тоглож байгаа хамгаалагч нараа оролцуулаагүй. Гэсэн ч Филиппиний шигшээ баг Монголын багийг 3:1-ийн харьцаатай хожлоо.
Энэ сорилго тоглолтод Монголын хөлбөмбөгчдөөс 11 дугаартай довтлогч Н.Наранболд нэг гоол оруулжээ.


Хөлбөмбөгийн үндэсний шигшээ Филиппиний багтай тоглов | ||
Үзсэн: 1816 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.