
АНУ-д завсрын сонгуулийн санал тооллого үргэлжилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үлдсэн хоёр жилийг тодорхойлох ач холбогдолтой энэ удаагийн завсрын сонгуулийн санал тооллогын явцын мэдээгээр, Бүгд найрамдах нам Конгрессийн дээд танхим-Сенатад наанадаж 50 санал авснаар олонхийн байр сууриа хадгалж чадсан байна.
Үүний зэрэгцээ Америкийн баруун эргийн хэд хэдэн мужид сонгуулийн хэсгүүд нээлттэй, санал хураалт явагдсан хэвээр байна. Одоо тодорхой болоод байгаа дүнгүүдээс харахад, Ардчилсан нам Төлөөлөгчдийн танхимд ялалт байгуулж мэдэхээр дүр зураг харагдаж байгааг ажиглагчид хэлж байна.
Мөн Америкийн нийт сонгогчдын гуравны хоёр нь сонгуульд оролцож саналаа өгсөн гэсэн мэдээ ирж байна. Өнөөдөр дүн нь гарах энэ удаагийн сонгуулиар Конгрессийн 100 сенатчийн 35-ыг, муж улсууд болон нутаг дэвсгэрүүдийн 39 захирагчийг, түүнчлэн мужуудын хууль тогтоох хурлын 6073 гишүүн, шүүхийн шүүгч нар болон сургуулийн тойргуудын зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох учиртай.
АНУ-д завсрын сонгуулийн санал тооллого үргэлжилж байна | ||
Үзсэн: 734 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.