
Узбекистан улсын Ташкент хотын жүдо бөхийн Гранпри тэмцээн нөгөөдөр эхэлнэ. Энэ сарын 9-11-ний хооронд болон тус тэмцээнд 48 орны 388 жүдоч оролцох мэдүүлгээ өгсөн. Түүнээс Монгол Улсаас эх орноо төлөөлөн эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д Д.Алтансүх, Д.Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд С.Чинзориг, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 78 кг-д Ш.Сэржмядаг нарын жүдоч зодоглоно.
Дашрамд дуулгахад, Арабын нэгдсэн Эмират улсаас Монголын шилдэг жүдочдын нэг, 66 кг-ын жингийн дэлхийн гол өрсөлдөгч Даваадоржийн Төмөрхүлэгт өөрийн орны нэр дээр барилдуулах санал ирсэн. Тэрбээр Г.Отгонцэцэгийн адил лигонер жүдоч болно гэсэн мэдээлэл нэгэн үе зарим хэвлэлээр тарсан. Тэгвэл өнгөрсөн оны Токиогийн Их дуулгаас хойш олон улсад өрсөлдөөгүй Д.Төмөрхүлэг эх орноо төлөөлөн Ташкентын дэвжээнд гарна.

Д.Төмөрхүлэг Ташкентын Гранприд зодоглоно | ||
Үзсэн: 858 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.