
Аравдугаар сарын 3-наас хойш дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уналттай байгаа. Харин 11 дүгээр сарын дундаас үнийн өсөлт буцаж сэргэнэ гэж тооцоолж байгаагаа Шведийн "СЕБ" банкны бараа түүхий эдийн гол шинжээч Бьёрн Шилдроп ярьжээ.
Шинжээч “Тэр үеэс Ираны эсрэг хориг арга хэмжээний үр нөлөө анзаарагдаж эхэлнэ. 11 дүгээр сарын хоёрдугаар хагасын нөөцийн хэмжээнээс үүнийг харж болно” гэсэн байна. Түүнчлэн нэг баррель нефтийн үнэ 70 доллараас доош орохгүй гэж тэрбээр таамаглажээ. Түр зуур 60 доллараас доошилж болох ч энэ нь зах зээлийн хэвийн хэлбэлзэл гэжээ.
Үүний зэрэгцээ манай нефтийн гол нийлүүлэгч ОХУ-ын Засгийн газар нефтийн дэлхийн зах зээлийн үнэ дээд цэгтээ хүрч өсөхөд өөрт нь давуу байдал үүсэхгүй гэж үзэж байна.
Одоогийн байдлаар ОХУ нефтийн одоогийн үнэд бүрэн сэтгэл хангалуун байна гэж Ерөнхий сайд Дмитрий Медведев саяхан Шанхайд болсон бага хурал дээр мэдэгдэж байсан юм.
Дашрамд дурдахад, долоо хоногийн өмнө ОХУ-ын Засгийн газар он дуустал үнийг одоогийн түвшинд нь барих хэлэлцээрийг дотоодын нефть үйлдвэрлэгчидтэйгээ байгуулсан. Энд зөвхөн бензин бус, дизель түлш, тос, тослох материалын үнэ ч бас хамаарч байгаа юм.
Бьёрн Шилдроп: Энэ сарын дундаас нефтийн үнийн өсөлт буцаж сэргэнэ | ||
Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.