Шууд Chart

“Боинг” компани: Нислэг хянах системийн алдаатай заалтаас болж онгоц өндрөө алдаж, огцом доошлоход хүрч болзошгүй

2018-11-07 16:22:41

АНУ-ын “Боинг” компани нислэг хянах системийн алдаатай заалтаас болж онгоц өндрөө алдаж огцом доошлоход хүрч болзошгүй гэдэг анхааруулгыг хамгийн сүүлийн үеийн “Боинг 737 Макс” загварын онгоц ашиглагчдад хүргүүлэхээр болжээ.

“Блумберг” агентлагийн мэдээлснээр долоо хоногийн өмнө болсон Индонезийн “Lion air” нисэх компанийн “Боинг-737” онгоцны сүйрлийн урьдчилсан дүгнэлтэд тулгуурлан ийм анхааруулга гаргасан байна.

“Боинг” компаниас өнөөдөртөө багтаан хүргүүлэхээр төлөвлөж байгаа уг сэрэмжлүүлэгт мөн дээр дурдсан асуудлыг шийдэхийн тулд нисгэгчид урьдаас өгсөн горим зааварчилгыг дагаж мөрдөх шаардлагатайг дурджээ.

Индонезэд сүйрсэн “Боинг” онгоцонд сүүлийн дөрвөн удаагийн нислэгийн үед хурд хэмжигчид нь асуудал гарч байсан талаар Индонезийн Тээврийн аюулгүй байдлыг хангах хорооны дарга Соержанто Тажахано өчигдөр мэдээлэл хийх үедээ дурдсан юм байна.

Индонезийн “Lion air” нисэх компанийн эзэмшлийн “Боинг 737 Макс 8” онгоц Жакарта хотоос Банка мужийн төв Панкалпинанг хот руу нислэг үйлдэх явцдаа буюу нисэх буудлаас хөөрснөөсөө хойш 13 минутын дараа тодорхойгүй шалтгааны улмаас Явын тэнгист унаж сүйрсэн. Онгоцонд явсан 189 хүн бүгд амь эрсэдсэн юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

“Боинг” компани: Нислэг хянах системийн алдаатай заалтаас болж онгоц өндрөө алдаж, огцом доошлоход хүрч болзошгүй  
Үзсэн: 790 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй