
Хятадад усан доор хамгийн их гүнд метроны хонгил барьж дууссан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Нэг хэсэг нь далайн усны урсгалын доогуур гардаг 8.1 км урттай уг хонгил Шаньдун мужийн Циндао хотын баруун зүүн хэсгийг хооронд нь холбоно гэж барилгын ажлыг гүйцэтгэгч “Чайна рэйлвэй энжинеринг груп” компаниас мэдээлсэн байна.
Эх газрын Хятадын нутаг дахь хамгийн гүнд байрлалтай уг хонгил-зам зарим хэсэгтээ далайн түвшнээс доош 88 метрийн гүнд хүрчээ. Энэ хонгилын барилгын ажил нь 2015 оны есдүгээр сараас эхэлсэн байна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн аравдугаар сард Хятадад Хонгконг, Макао, Гуандун мужийн Чхужай хотуудыг холбосон дэлхийн хамгийн урт далай дээгүүрх гүүр бас нээгдсэн.
Уг гүүрийн барилгыг 2009 оны 12 дугаар сараас барьж эхэлж байжээ. Эдгээр гүүрийн барилгын ажил байгаль хамгаалагчдын зүгээс ихээхэн эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарч байсан. Тэр дундаа Хонгконгийн бэлгэ тэмдэгт тооцогддог Хятадын цагаан дельфинүүдийн тоо толгойг буурахад хүргэсэн гэдэг шүүмжлэл зонхилж байсан юм.
Хонгконгийн Засгийн газрын мэдээгээр 2007 оны дөрөвдүгээр сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд Хонгконгийн ойр орчмын усанд ердөө 50-иадхан дельфин үзэгдсэн байдаг байна.
БНХАУ-д усан доогуур метроны хонгил барьж дуусгалаа | ||
Үзсэн: 794 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.