
БНХАУ-ын Бээжин хотод гарч буй "Жорлонгийн олон улсын үзэсгэлэн"-д “Майкрософт” корпорацийг үндэслэгч Билл Гейтс шугам хоолойд холбох шаардлагагүй, ус хэрэглэдэггүй өндөр технологийн суултуурын загвар танилцуулжээ.
Уг суултуур нь ялгадсыг химийн урвалжуудын тусламжтайгаар бордоо болон цэвэр ус болгож хувиргадаг талаар “Блумберг” уламжилж байна. Билл Гейтс “Энэ технологи бол ариун цэврийн салбарт 200 шахам жилд гараагүй том ололт” гэж онцолжээ.
Тэрбээр бас хүний ялгадсыг боловсруулах энэхүү шинэ арга нь чанаргүй ус болон ариун цэврийн хангалтгүй нөхцлөөс үүдэлтэй урвах тахал, суулгалт болон бусад аюулт өвчний эсрэг тэмцэх зардлыг жил тутам 233 тэрбум доллараар бууруулж, нялхсын эндэгдэлтэй холбоотой нөхцөл байдлыг сайжруулахад тус болно гэжээ.
Бохироос шалтгаалсан өвчлөлийн улмаас дэлхий дээр жил болгон тав хүртэлх насны 500 мянгаад хүүхэд нас бардгийг тэрбээр мөн сануулсан байна. Энэ шинэ технологийн суултуурын боловсруулах, туршин судлах ажилд долоон жилийн хугацаанд 200 сая доллар зарсан гэдгийг тэмдэглэсэн байна.
Бээжинд гурван өдөр гарч буй жорлонгийн шинэ техник технологи танилцуулах үзэсгэлэнд 20 гаруй шинжилгээ судалгааны компани автомат ажиллагаатай суултуураас авахуулаад “Омни процессор” хэмээх ялгадас дахин боловсруулдаг бичил үйлдвэр хүртэл олон янзын бүтээгдэхүүн дэлгэжээ.
Билл Гейтс өндөр технологийн суултуурын загвар танилцууллаа | ||
Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.