Шууд Chart

“Очир” төвд амиа алдсан  охины хэргийг энэ сарын 21-нд шүүнэ

2018-11-07 17:24:55

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд гарсан. Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгасан бөгөөд шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулсан, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

Тэгвэл Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч  Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар яллагдагч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн зарим хэсгийг хангаж, яллагдагч Д.Жавхлан, М.Амарболд нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 21-ний өдрийн 10:00 цагт хийхээр товлолоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Очир” төвд амиа алдсан  охины хэргийг энэ сарын 21-нд шүүнэ  
Үзсэн: 820 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй