Шууд Chart

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр хүчит 128 бөх зодоглоно

2018-11-08 09:00:00

Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ой “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон юм. Энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр энэхүү түүхэн өдөрт зориулсан чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спортын ордонд 2018 оны 11 дүгээр сарын 08-ны  өдрийн 14:00 цагт эхэлнэ. Үзэгч та бүхэн тус барилдааныг МҮОНТ, MNB Sport суваг, MNB.mn сайт, Mongolian National Broadcaster фэйсбүүк хуудсаар шууд хүлээн авч үзээрэй.


Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр хүчит 128 бөх зодоглоно  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй