Шууд Chart

Дэлхийн хүнсний хөтөлбөр Иемен дэх тусламжаа 2 дахин нэмэгдүүлнэ

2018-11-10 11:49:58

Дэлхийн хүнсний хөтөлбөр Иемен дэх тусламжаа 2 дахин нэмэгдүүлнэ. НҮБ-ын тусламжийн агентлагаас энэ талаар пүрэв гарагт мэдэгдэхдээ “Өлсгөлөнгийн ирмэг дээр байгаа 14 сая хүнд хүрч туслахыг зорьж байна” гэсэн байна.

“Дэлхийн хүнсний хөтөлбөр”-ийн мэдээлснээр одоогоор дэлхий дээр өлсгөлөнгийн улмаас зовж шаналж байгаа улс орнуудаас Иемений нөхцөл байдал хамгийн хүнд хэцүү байна. Энэ улсад хэдэн сая хүн өлсгөлөнгийн байдалтай байна. Нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаж байна” гэж эдэгджээ.

НҮБ-ын хүнсний тусламжийн энэ агентлаг өнгөрөгч аравдугаар сард Иемений Засгийн газартай хамтран Иемений 7-8 сая хүнд хоол хүнсний дэмжлэг үзүүлээд байна. Энэ талаарх тайлан мэдээ энэ сардаа багтан гарах юм байна.

Өнгөрөгч 2017 оны гуравдугаар сард гаргасан тайлангаар 6.8 сая хүн өлсгөлөнгийн эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна гэсэн бол шинэ тайлангаар нь 12-14 сая хүнийг өлсгөлөнгийн ирмэг дээр байна гэж дүгнэхээр байна гэж Дэлхийн хүнсний хөтөлбөр мэдэгджээ.

Өөрөөр хэлбэл “Иемений хүн амын тал нь бараг хоол хүнсгүй, өлсгөлөнд нэрвэгдэхэд ганц хуруу дутуу гэсэн үг юм” гэсэн байна. Иеменд болж байгаа иргэний хямрал мөргөлдөөний улмаас хоол хүнснийхээ талаас илүүг импортоор авдаг энэ улсад эдийн засгийн хямрал болж, өлсгөлөн нүүрлэх болсон.

Үүнтэй холбоотойгоор 10 минут тутам нэг хүүхэд эндэж байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн хүнсний хөтөлбөр Иемен дэх тусламжаа 2 дахин нэмэгдүүлнэ   
Үзсэн: 1551 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [112.72.11.xxx] 2018-11-10 13:43
Уг нь дэлхий дээр Иемен улс гэж огт байхгүй.

Бидэнтэй нэгдээрэй