Шууд Chart

Унгарын Засгийн газар Төв Европын их сургуульд буулт хийхгүй гэж мэдэгдлээ

2018-11-10 12:08:35

Унгарын Засгийн газар Америкийн санхүүч Жорж Соросын үндэслэн байгуулсан Төв Европын их сургуульд буулт хийхгүй гэж мэдэгдлээ. Засгийн газрын төлөөлөгч Золтан Ковач “Мажиар Хирлап” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдсэнийг “Ройтерс” уламжилжээ.

Унгар дахь гадаадын бүх их, дээд сургуулийг оюутны хотхонтой байхыг үүрэгдсэн хуулийг сайд иш үндэс болгон тайлбар хийсэн нь тэр юм байна. Төв Европын их сургууль зөвхөн Будапешт хотод үйл ажиллагаа явуулдаг, өөр бусад улсад салбаргүй. Энэ шалтгаанаар олон хүн Виктор Орбаны хуучинсаг үзэлт Засгийн газрын баталсан дээрх хуулийг тусгайлан Жорж Соросын их сургуулийн эсрэг чиглэсэн гэж үздэг байна.

Улмаар Төв Европын их сургууль өнгөрөгч аравдугаар сарын сүүлээр Будапештээс Вена хот руу үйл ажиллагаагаа хэсэгчлэн шилжүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан байна. Үүний өмнө нь Жорж Соросын үндэслэн байгуулсан “Нээлттэй нийгэм” сан бас Унгарын эрх баригчдын шахалтын дор Будапештээс Берлин нүүхэд хүрчээ.

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан улс орных нь дотоод асуудалд хошуу дүрсэн хэрэгт Соросыг нэг бус удаа буруутгаж байсан. Мөн сөрөг хүчнийг дэмжиж, цагаачдын урсгал бий болгосон гэж түүнийг буруутгадаг. Үүний сацуу төрийн эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг алдагдуулсан, улстөрийн эрх чөлөөг боогдуулсан, мөн авлигын хэргээр шалтгаалан Европын парламент өнгөрсөн есдүгээр сард Унгар улсын эсрэг хориг арга хэмжээ баталсан.

Одоо харин Европын холбооны тухай гэрээний дагуу Унгарт торгууль хүлээлгэх эсэх асуудлыг Европын зөвлөл удахгүй шийдэх юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Унгарын Засгийн газар Төв Европын их сургуульд буулт хийхгүй гэж мэдэгдлээ  
Үзсэн: 1214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй