Шууд Chart

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэлээ

2018-11-12 10:01:11

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэлээ. Францын нийслэл Парис хотод болсон ёслолд 60 гаруй улсын төрийн тэргүүн оролцжээ.

1914 оны долоодугаар сарын 28-нд Европод эхэлж, 18 сая хүн амиа алдсан энэ дайныг зогсоох гэрээг талууд 1918 оны 11 дүгээр сарын 11-нд байгуулсан байдаг.

100 жилийн ойн баярт ирсэн зочдоос АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарыг хэвлэлүүд онцолж байна. Учир нь хоёр улсын тэргүүн энэ ёслолын үеэр тусгайлан уулзах байсан ч сарын сүүлээр болох "Их 20"-ийн уулзалт хүртэл хойшлуулсан. Гэвч Владимир Путин, Дональд Трамп нар гар барьж мэндчилснээс гадна Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчид хандан эрхий хуруугаа гозойлгон баяртай байгаагаа илэрхийлснийг дүрс бичлэгт буулгажээ. Мөн тэд ёслолын дараах үдийн зоогийн үеэр үг сольцгоожээ.

Энэ үеэр талууд ямар нэг асуудлыг онцолж, тэр дундаа дунд болон бага тусгалын пуужин устгах гэрээний талаар байр сууриа илэрхийлж үг солиогүй гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Үдийн зоогийн өмнө болсон хэвлэлийн хурал дээр Владимир Путин “АНУ энэ гэрээнээс гарахыг хүсч байгаа бол ОХУ яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна” гэж хэлжээ.

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баярын үйл ажиллагааны дараа болсон энхийн асуудлаарх хуралд оролцолгүй эх орондоо буцсан байна. 



Нийтэлсэн: Mонголын радио

Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойг тэмдэглэлээ  
Үзсэн: 703 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй