Шууд Chart

Конго улсад эбола вирусын дэгдэлт дээд цэгтээ хүрчээ

2018-11-12 10:46:06

Бүгд найрамдах ардчилсан Конго улсад өнгөрөгч наймдугаар сард илэрсэн эбола вирусын халдварын улмаас 200 орчим хүн нас барж, сэжигтэй буюу вирусын халдвар авсан нь тогтоогдсон 300 гаруй хүн байна. Өвчлөгсдийн тал орчим хувь нь хойд бүсийн Бени хотын иргэн аж.  

Конгын Эрүүл мэндийн яамны мэдээгээр энэ нь Конго улсын түүхэн дэх хамгийн муу тохиолдол байна. Одоогоор 25 мянган хүнийг вакцинжуулжээ. Сүүлд гарсан энэ дэгдэлт нь Конгод анх 1976 онд эбола вирусын халдвар гарснаас хойших 10 дахь удаагийн дэгдэлт болж буй юм байна. 1976 оноос өмнө энэ өвчнийг хараахан нэрлээгүй байжээ.

Эбола вирус нь хүний биеийн шингэнээр дамжин халдварлаж, үхэлд хүргэдэг байна. Халдварын эхэн үед ханиадтай ижил төстэй шинж илэрч, бөөлжих, суулгах, тууралт гарах, дотуур болон гадуур цус алдах зэрэг шинжүүд дагалддаг байна. 

 

Нийтэлсэн: Mонголын радио

Конго улсад эбола вирусын дэгдэлт дээд цэгтээ хүрчээ  
Үзсэн: 495 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй