
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ өнөөдрөөс эхлэн энэ сарын 18-ныг дуустал Румыний нийслэл Бухарестaд болно. Монгол Улсаас тус тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ц.Хосбаяр, ОУХМ Б.Батзориг, Б.Идэрсайхан нарын удирдлага дор ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй тамирчин эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцож байна.
Сонирхуулахад, U-23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан. Эл тэмцээнд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ А.Батцэцэг мөнгө, 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 60 кг-д ОУХМ Э.Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв.
Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд ДАШТ-д зодоглож байна | ||
Үзсэн: 1689 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.