Шууд Chart

Калифорнид дэгдсэн түймрийн улмаас 31 хүн амь эрстээд байна

2018-11-12 12:06:37

АНУ-ын Калифорни мужийн өмнөд болон хойд хэсэгт дэгдсэн түймэр тухайн бүс нутагт их хэмжээний хохирол учруулж, одоогийн байдлаар 31 хүн амь эрстээд байна. Тус мужийн хойд хэсэгт орших “Парадайз” сууринд л гэхэд түймрийн улмаас 29 хүн амь үрэгдэж, 110 хүн ор сураггүй болжээ. Энэ түймэр нь Калифорни мужийн түүхэн дэх хамгийн хор уршиг ихтэйд тооцогдож байна.

Лос-Анжелес орчимд дэгдсэн түймэр 2 хүний аминд хүрч, 360 орчим км2 талбайг сүйтгэжээ. Түймэрт нэрвэгдсэн бүс нутагт 6700 орчим барилга өртөж, 300 мянга гаруй хүн орон гэрээ орхин дүрвээд байгаа аж.

 



















Нийтэлсэн: А.Баянмөнх

Калифорнид дэгдсэн түймрийн улмаас 31 хүн амь эрстээд байна  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй