
Газын зурваст Палестиний дайтагчидтай буудалцах явцад Израйлийн нэг офицер амь үрэгдэж, өөр нэг нь шархадсан талаар Израйлийн армийн хэвлэлийн алба мэдээлж байна.
Палестиний жигүүр нутагт Израилийн тусгай албаныхан ажиллагаа явуулах үеэр буудалцаан дэгдсэн гэж цэргийнхэн нотоллоо. Харин тухайн бүс нутгийг хянадаг "ХАМАС" хөдөлгөөн иргэний автомашин хөлөглөсөн Израилийн тусгай бүлгийнхэн өчигдөр шөнө дэвсгэр нутагт нь нэвтэрч, Палестиний хээрийн цэргийн захирагч нэг хүнийг хөнөөснөөс энэ хурцадмал байдал үүссэн гэж мэдээлжээ.
Улмаар дайсны давуу хүчтэй тулгарсан Израилийн тусгай бүлгийнхэн нисэх хүчин дуудсан юм байна. Таван палестин хүн агаарын дайралтад амь үрэгджээ. Израйлийн тал мөн тусгай ажиллагаа явуулснаа хүлээж, тэр нь буудалцаан болж даамжирсан гэснээс өөрийг мэдээлээгүй байна. Ийнхүү буудалцсаны дараа палестинчууд Израйлийн өмнөд рүү наанадаж 10 пуужин харвасны хоёрыг нь израильчууд амдан сөнөөжээ.
Газын зурваст ийнхүү байдал хурцадсаны улмаас Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Францад дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээнд оролцож явсан айлчлалаа орхин нутаг буцсан байна.
Палестиний дайтагчидтай буудалцах явцад Израйлийн нэг офицер амь үрэгджээ | ||
Үзсэн: 707 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.