
Брюссельтэй зөрчилдөөнтэй байдлаасаа болж Польш улс Европын Холбооноос гарахад ойрхон байна. Европын зөвлөлийн дарга, Польшийн улстөрч Дональд Туск ийм үзэл бодол илэрхийлснийг Британийн “Экспресс” сонин мэдээлжээ.
Европын Холбооноос “тун санаандгүйгээр” гарч мэдэх “маш ноцтой аюул” Польшид тулгараад байна гэж Туск ярьжээ. “Польшийн эрх баригч намын дарга Ярослав Качиньский энэ асуудал дээр “тоглолт хийж”, улсаа Европын Холбооноос маш хямдхан алдааны үнээр гаргахад түлхэж мэдэхээр байна гэж Туск үзэж байна.
“Польшийг ямар ч үнээр хамаагүй торгоож авч үлдэх хүсэл Их Британитай харьцуулахад Европод бага байж таарна. Тиймээс миний харахад, байдал маш эгзэгтэй байгаа юм” гэж Дональд Туск ярьсан байна.
Польшид хийгдэж буй шинэчлэлийн шүүмжлэлтэй зэрэгцэн тус улсад Европын Холбооноос гарах асуудал байнга яригдах болоод байгаа юм. Эрх баригч “Эрх зүй, шударга ёс” намын шүүх тогтолцоог шинэчлэх шийдвэрт Европын комисс дургүйцэж байна. Тийм хуулиуд баталсан нь хууль дээдлэх зарчимд харшилж, улстөрийн эрх мэдлийг шүүхийнхээс дээгүүрт тавьж байгаа хэрэг гэж Европын комисс үзэж байгаа юм.
Варшавын Европын Холбооны Зөвлөлд санал өгөх эрхийг хасахад хүргэж болзошгүй журмыг Европын комисс өнгөрсөн оны сүүлчээс хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн наймдугаар сард Европын комисс мөн шүүхийн шинэтгэлээ Европын Холбооны шаардлагад нийцүүлэхэд нь Польшид нэг сарын хугацаа олгож байсан.
Түүнээс гадна дүрвэгчид хүлээж авахгүй гэдэг Польшийн байр суурь, мөн өмнө нь тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, одоогийн хамгийн том сөрөг хүчин “Иргэний индэр” намыг үүсгэн байгуулагчдын нэг Дональд Тускийн бодлого Европын Холбооны эрх баригчдад таалагдахгүй байгаа юм.
Польш улс Европын Холбооноос гарахад ойрхон байна | ||
Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.