Шууд Chart

Рапид, блиц тэмцээний аваргууд тодров

2018-11-12 17:25:36

Монгол Улсын хоёр удаагийн аварга, спортын мастер П.Бүжинлхамын нэрэмжит шилдэг шатарчдын рапид, блиц тэмцээн энэ сарын 10-11-нд хоёр өдөр үргэлжилж дүнгээ гаргалаа.

Тус тэмцээний рапидын эрэгтэй ангилалд олон улсын мастер Д.Батсүрэн (Дагшаахүү), Ү.Агьбилэг (Хан-Алтай), ОУМ Г.Мөнхгал (Өвөрхангай) нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Энэ төрлийн эмэгтэй ангилалд ОУМ Т.Батчимэг (Сүлд спорт хороо), Т.Мөнгөнтуул (Алдар спорт хороо), ФМ Т.Мөнхзул (Каисса) нар алт, мөнгө, хүрэл медаль хүртэв.

Харин блиц тэмцээнд спортын мастер Б.Галмандах (Монгени), ОУМ Д.Батсүрэн (Дагшаахүү), ФМ Г.Амартүвшин (Хан-Алтай) нар эхний гурван байр эзэллээ. Мөн ахмад шатарчдаас 65+ ангилалд ФМ Ж.Лхагва, СМ Д.Сэржмядаг, 50+ насны ангилалд ФМ Ч.Хүрэлбаатар, СМ Н.Энхнасан (Хос мастер) нар тэргүүн байрт шалгарсан бол 14 хүртлэх насны ангилалд Х.Итгэлт (Мончесс) тэргүүлжээ.

Эл тэмцээний хаалтын арга хэмжээнд Монголын мастеруудын хорооны захирал, гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Н.Түвшинтөгс, ахмадын зөвлөлийн дарга Р.Энхбат нар оролцож баяр хүргэж, дурсгалын зүйл гардууллаа. Мөн Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанжав багшдаа зориулж өндөр зэрэглэлийн тэмцээн санаачлан зохион байгуулсан шавь нарт нь болон оролцсон бүх шатарчин, ирсэн зочдод талархал илэрхийлэв.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Рапид, блиц тэмцээний аваргууд тодров  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй