
ДБНХ-ноос Будапештын ДАШТ-ий үр дүнг харгалзан дэлхийн чансааг албан ёсоор гаргаж өөрийн вебсайтад байрлуулжээ. Эл жагсаалтад Будапештын дэвжээнд үзүүрлэж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртсэн, гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд 53 оноогоор дэлхийн чансааг тэргүүлжээ.
О.Насанбурмаа гавьяатаас гадна Монголын эмэгтэй бөхчүүдээс дэлхийн чансааны айргийн тавд дөрөв, эхний 20-д найман хүн багтав.
Тодруулбал, 50 кг-ын жинд Э.Нарангэрэл 51 оноогоор тав, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа 53 оноогоор, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг 54 оноогоор тус бүр гурав, 57 кг-д ОУХМ А.Батцэцэг 27 оноогоор 14, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор 65 оноогоор гурав, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Гантуяа нар 33 оноогоор 11, 12, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа 34 оноогоор ес, ОУХМ Э.Цэвэгмид 18 оноогоор 17, 68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг 34 оноогоор найм, ОУХМ Ш.Түмэнцэцэг 30 оноогоор 11, 76 кг-д ОУХМ Г.Наранчимэг 30 оноогоор 11 дүгээр байрт тус тус бичигджээ.
Гавьяат тамирчин О.Насанбурмаа дэлхийн чансааг тэргүүлэв | ||
Үзсэн: 860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.