Шууд Chart

АНУ-ын судлаачид Умард Солонгосын нууц баазуудыг илрүүлжээ

2018-11-13 09:32:17

АНУ-ын судлаачид Умард Солонгосын нууц баазуудыг илрүүллээ гэж мэдээлэв. Даваа гарагт Вашингтонд төвтэй улс төрийн бодлого судалгааны нэг байгууллага Умард Солонгост аливаа зөрчлийн үед пуужин хөөргөх хөдөлгөөнт төхөөрөмж ашигладаг 13 нууц бааз байгааг тогтоолоо гэж мэдээлсэн байна.

Энэ мэдээллээ судалгааны байгууллага сансрын зургаар баримтжуулжээ. Гэхдээ эдгээр байгууламж нь уулархаг газарт байрладаг, пуужин хөөргөхдөө гол төлөв уулын нарийн хөндийгөөс хөдөлгөөнт төхөөрөмж ашигладаг байх магадлалтай гэжээ. АНУ-ын бодлого судалгааны төвийнхний хэлснээр ийм төрлийн хөдөлгөөнт төхөөрөмжөөр пуужинг хөөргөхөөс өмнө хөндлөнгөөс хянаж зогсоох боломжгүй байдаг байна.  

Мөн тэд Сөүлээс 130 гаруй км-ийн алсад байдаг "Саккамол" нэртэй пуужин хөөргөх баазыг онцолсон байна. Бааз одоо ч үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Умард Солонгосын стандартын дагуу сайтар барьж байгуулсан байна гэж мэдээлэлдээ дурджээ. 

Шинжээчдийн хэлснээр энэ удаа мэдээлсэн 13 баазыг оролцуулаад Умард Солонгост нийт 20 нууц бааз байгаа гэж тооцож байна. Өөрөөр хэлбэл, үүнээс гадна долоон нууц бааз байгаа юм. Судлаачдын гаргасан энэ баримт Умард Солонгосын талаас пуужингийн туршилтаа зогсоосон боловч зэвсгийн байгууламжуудаа бүрэн устгаагүй болохыг гэрчилж байна гэж АНУ-ын хэвлэлүүдэд бичсэн байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын судлаачид Умард Солонгосын нууц баазуудыг илрүүлжээ   
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй