Шууд Chart

Долоон охин сурагчдын Азийн АШТ-д зодоглоно

2018-11-13 09:30:23

Чөлөөт бөхийн эмэгтэй сурагчдын (13-15 нас) Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-16-нд Японы Сайтама мужийн Фүжими хотод болно. Тус тэмцээнд Монгол Улсаас 42 кг-ын жинд Г.Хандармаа, 46 кг-д Б.Хишигсүрэн (хоёул Баянхонгор), 50 кг-д Б.Хулан (Женко), 54 кг-д Т.Алтжин (БТСДуС), 58 кг-д Б.Марал, 62 кг-д Э.Одзаяа (хоёул Женко), 66 кг-д А.Даваажаргал (Налайх, SJ клуб) гэсэн долоон тамирчин, дасгалжуулагч С.Мөнхдуулдах, Б.Нямбаяр нарын удирдлага дор оролцохоор болжээ.

Түүнчлэн олон улсын шүүгч Б.Эрдэнэболд тус тэмцээнийг дэнсэлнэ. Монголын өсвөрийн тамирчид өнгөрсөн долоо хоногт Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит тэмцээнд хүч үзсэн юм. Үүний дараа Цүй хотод хамтарсан бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд охид тэндээс сурагчдын Азийн АШТ-д зодоглоно.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Долоон охин сурагчдын Азийн АШТ-д зодоглоно  
Үзсэн: 869 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй