Шууд Chart

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно

2018-11-13 09:47:38

“Софи-2001”, “Тегеран-2002” ДАШТ-ий мөнгө, 2002 оны Дэлхийн цомын хүрэл, “Бусан-2002” Азийн наадмын алт, “Бангкок-1998” тэмцээний мөнгөн медальт, 1997 оны Азийн АШТ болон Зүүн Азийн наадмын аварга Оюунбилэгийн Пүрэвбаатарын нэрэмжит залуучуудын хөнгөн жингийн чөлөөт бөхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 30-нд Спортын төв ордонд болно.

О.Пүрэвбаатар дээрх тэмцээнээс гадна Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Тусгаар тогтнолын цом, Александр Медведь, Дан Колов, Борис Будаев, Лайпцег, Акрополис, Рожу Кулоны ОУТ-ий аварга, “Монгол говь” ОУТ-ий тав, Монгол Улсын зургаан удаагийн аварга болж байсан билээ.

Сонирхуулахад, тус тэмцээн 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно  
Үзсэн: 988 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй